Ажил олгогчийн хариуцлагын даатгал

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

Танай байгууллагын ажилчид ажил үүргээ гүйцэтгэх үед амь нас, эрүүл мэндэд нь гэнэтийн, урьдчилан таашгүй явдал тохиолдсоноос учирсан гэмтлийг эмчлэх зардал эсвэл мөнгөн тэтгэмжийг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм

Үнэлгээ: Даатгалын үнэлгээ нь даатгуулагч байгууллагын ажилтан тус бүрийн 36 сарын цалингийн нийлбэр дүнгээр бодогдоно.

Даатгалын зүйл: Даатгуулагч байгууллагын ажилчдын амь нас, эрүүл мэнд

Үндсэн эрсдэл:

  1. Үйлдвэрлэлийн осол /даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөх/
  2. Мэргэжлээс шалтгаалх өвчин /хөдөлмөрлөх явцад үүссэн үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалсан өвчин/
  3. Хурц хордлого /ажил олгогч ажлын байрны эрүүл ахуйн байдлыг хангаагүйгээс ажилчид хурц хордлогод өртсөний улмаас үүсэх эрсдэл/
  4. Ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн бүх төрлйин гэнэтийн осол

Ажил олгогч байгууллага ажилчидад үүсэх эрсдлээс хамгаалсан даатгал бөгөөд ганцхан ажилчид бус нийгмийн бусад гишүүдэд учирах хохирол, учирч болох эрсдлүүдийг үйлдвэрлэлийн байгууллагын хариуцлагын даатгалаар хамгаалах болно. 

Дэлгэрэнгүй санал авах

Хүсэлт илгээх