Уул уурхайн барилга байгууламжийн даатгал

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

Танай байгууллагын эзэмшиж буй эсвэл хариуцаж буй барилга байгууламжид урьдчилан таашгүй, гэнэтийн явдал тохиолдсоноос гарсан хохирлыг сэргээн засварлах, эсвэл мөнгөн дүнгээр нөхөн төлөх даатгалын бүтээгдэхүүн юм.

Үнэлгээ: Даатгалын үнэлгээг тухайн хөрөнгийн зах зээлийн үнийн жишгийг баримтлан, харилцан тохиролцож тогтооно.

Үндсэн эрсдэл:

  • Байгалийн эрсдэл /Газар хөдлөлт, ой хээрийн гал түймэр, аянга цахилгаан, цасан болон шороон шуурга, цочир хүйтрэлт, ширүүн мөндөр, үер гэх мэт/
  • Галын эрсдэл /Ахуйн гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт, цахилгааны эрсдэлээс үүдэн гарах гал/
  • Ус чийгийн эрсдэл /Сантехникийн ус алдалт, байшин доторх дулааны хоолойн хөлдөлт, хугарлын нөлөөгөөр учрах хохирол/
  • Цахилгааны эрсдэл /Цахилгааны өндөр хүчдэл, хэт хэлбэлзэл, цахилгаан соронзон нөлөөлөл/

Барилга байгууламж болон бусад үйл явцад оролцож буй машин механизмыг даатгах бүрэн боломжтой. 

Дэлгэрэнгүй санал авах

Хүсэлт илгээх